1 Хэд хоногийн дараа Есүс Капернаум хотод буцаж ирсэнд, Түүний гэртээ байгаа нь дуулджээ.
2 Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа.
3 Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ.
4 Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав.
5 Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд—Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв.