Марk 2:14-20 АБ2004

14 Дэргэдүүр нь өнгөрөнгөө, Алфайн хүү Левиг татварын газар сууж байхыг Есүс хараад, түүнд—Намайг дага гэж айлдсанд тэр босож, Түүнийг дагалаа.

15 Түүний гэрт нь Есүс тухлан сууж байжээ. Олон татвар хураагчид ба нүгэлтнүүд Есүс болоод шавь нарынх нь хамт хооллон сууцгаалаа. Учир нь Түүнийг дагаж байсан хүмүүс олон байсан аж.

16 Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллон байгааг хараад, шавь нарт нь—Яагаад Тэр татвар хураагч болон нүгэлтнүүдийн хамт ууж, идэж байдаг билээ? гэв.

17 Үүнийг сонсоод, Есүс тэдэнд—Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүмүүсийг биш, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.

18 Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Тэд ирж, Түүнд—Яагаад Иоханы шавь нар болон фарисайчуудын шавь нар мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэхэд

19 Есүс тэдэнд—Хүргэний бараа бологчид нь шинэ хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьдаггүй. Тийм биш гэж үү? Шинэ хүргэнтэйгээ хамт л байвал тэд мацаг барьж болохгүй.

20 Харин шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина.