Марk 2:17-23 АБ2004

17 Үүнийг сонсоод, Есүс тэдэнд—Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүмүүсийг биш, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ.

18 Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Тэд ирж, Түүнд—Яагаад Иоханы шавь нар болон фарисайчуудын шавь нар мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэхэд

19 Есүс тэдэнд—Хүргэний бараа бологчид нь шинэ хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьдаггүй. Тийм биш гэж үү? Шинэ хүргэнтэйгээ хамт л байвал тэд мацаг барьж болохгүй.

20 Харин шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина.

21 Хэн ч хуучин дээлийг агчаагүй даавууны өөдсөөр нөхөхгүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж бүр ихээр урна.

22 Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг сад тавина. Тэгээд дарс ч үгүй, тулам ч үгүй хоцорно. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ.

23 Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь замдаа тариан түрүүг шувтран явж байв.