23 Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь замдаа тариан түрүүг шувтран явж байв.
24 Фарисайчууд Түүнд—Нааш хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бус зүйл хийнэ вэ? гэж асуусанд,
25 Есүс тэдэнд—Идэх юм байхгүй, өлссөнөөсөө болж Давид болон түүнийг дагалдан явагсад нь юу хийснийг та нар ер уншаагүй гэж үү?
26 Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы гэрт ороод, тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхыг идсэн төдийгүй, бас хамт байсан хүмүүстээ өгсөн шүү дээ гээд,
27 Тэр тэдэнд бас—Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон.
28 Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.