3 Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ.
4 Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав.
5 Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд—Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв.
6 Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо—
7 Энэ хүн яаж ингэж ярина вэ? Бурханыг тэр доромжилж байна. Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход
8 тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд—Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ?
9 Саа өвчтэй хүнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ?