5 Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд—Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв.
6 Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо—
7 Энэ хүн яаж ингэж ярина вэ? Бурханыг тэр доромжилж байна. Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход
8 тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд—Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ?
9 Саа өвчтэй хүнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ?
10 Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтэй хүнд—
11 Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд