1 Тэгээд Тэр дахин синагогт ороход тэнд хатангир гартай хүн байжээ.
2 Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглан харж байлаа.
3 Есүс хатангир гартай хүнд—Босоод, урагшаа гар гээд,
4 тэдэнд—Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэн боловч тэд дуугарсангүй.