1 Тэд нуурын нөгөө эрэг болох Герас нутагт иржээ.
2 Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав.
3 Тэр хүний орон байр нь булшнуудын дунд байв. Хэн ч түүнийг хүлж чадсангүй, бүр гинжээр ч хүлж чадсангүй.
4 Учир нь тэр олон удаа гавтай, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэдэн хэсэг болгон эвдчихдэг байв. Түүнийг номхтгоход хэний ч хүч хүрсэнгүй.
5 Тэрээр булшнуудын дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсэнэ.
6 Есүсийг холоос хараад, тэр гүйн ирж Түүнд мөргөв.