14 Гахайчид зугтаж, үүнийг хот, тосгодод мэдэгдэв. Тэгээд хүмүүс юу болсныг үзэхээр иржээ.
15 Тэд Есүс уруу ирээд, чөтгөрт, «Легионд» эзэмдүүлж байсан яг тэр хүн хувцасласан, эрүүл саруул сууж байхыг хараад ихэд айв.
16 Үзсэн хүмүүс тэр хүнд юу тохиолдсоныг болон гахайнуудын тухай тэдэнд ярьж өгчээ.
17 Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв.
18 Есүсийг завинд суух үед чөтгөрт эзлэгдсэн байсан өнөөх хүн өөртэй нь хамт байя гэж гуйсанд,
19 Есүс зөвшөөрсөнгүй, харин түүнд—Гэртээ, өөрийнхөн дээрээ оч. Эзэн чамд ямар агуу зүйлс хийж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлснийг тэдэнд мэдэгд гэв.
20 Тэр явж, Есүс өөрийнх нь төлөө ямар агуу зүйлс хийж өгснийг Декаполис хэмээх газарт зарлаж эхлэв. Хүн бүр гайхацгааж байлаа.