3 Тэр хүний орон байр нь булшнуудын дунд байв. Хэн ч түүнийг хүлж чадсангүй, бүр гинжээр ч хүлж чадсангүй.
4 Учир нь тэр олон удаа гавтай, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэдэн хэсэг болгон эвдчихдэг байв. Түүнийг номхтгоход хэний ч хүч хүрсэнгүй.
5 Тэрээр булшнуудын дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсэнэ.
6 Есүсийг холоос хараад, тэр гүйн ирж Түүнд мөргөв.
7 Тэгээд чанга дуугаар хашхиран—Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ.
8 Учир нь Есүс—Бузар сүнс чи энэ хүнээс гар гэж айлдсан ажээ.
9 Есүс түүнээс—Чамайг хэн гэдэг вэ? гэж асуусанд тэр—Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв.