34 Есүс түүнд—Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.
35 Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж—Таны охин нас барчихлаа. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ.
36 Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид—Бүү ай. Зөвхөн итгэ гэж айлдав.
37 Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг зөвшөөрсөнгүй.
38 Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарсан, чангаар уйлж хайлсан хүмүүсийг Тэр харав.
39 Оруутаа Тэр тэдэнд—Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд,
40 тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. Гэвч Есүс бүх хүнийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг нь Өөрийнхөө нөхдийн хамт авч хүүхдийг тавьсан өрөөнд оров.