Марk 7:2-8 АБ2004

2 Есүсийн шавь нарын зарим нь бохир буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ.

3 (Учир нь фарисайчууд болон бүх Иудей хүн өвөг дээдсийнхээ уламжлалыг сахиж, хэрэв гараа сайтар угаагаагүй л бол юм иддэггүй байжээ.

4 Тэд захаас ирснийхээ дараа өөрсдийгөө цэвэрлээгүй л бол юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ).

5 Фарисайчууд болон хуулийн багш нар—Яагаад Таны шавь нар өвөг дээдсийнхээ ёс заншлаар явалгүй, харин бохир гараараа талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад

6 Есүс тэдэнд—Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн.“Энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэдэг.Харин тэдний зүрх Надаас алс хол юм.

7 Тэд хүмүүсийн тушаалыг сургаал мэт зааж,харин Надад дэмий хоосон мөргөдөг”.

8 Бурханы хуулиудыг та нар орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гээд,