27 Есүс түүнд—Эхлээд хүүхдийг цатга. Учир нь хүүхдийн талхыг авч нохдод хаях нь зохисгүй гэхэд,
28 харин тэр эмэгтэй Түүнд—Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн доор байгаа ноход хүртэл хүүхдийн хаясан үйрмэгийг иддэг шүү дээ гэж хариулав.
29 Есүс түүнд—Ингэж хэлсэн тул чи яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ.
30 Гэртээ очоод, тэр хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг үзэв.
31 Есүс дахин Тирийн дүүргээс явж Сидоныг дайран Декапол дүүрэгт байдаг Галил нуур уруу очив.
32 Хүмүүс Түүн уруу дүлий, талтираа хэлтэй хүнийг авчирч түүний дээр мутраа тавиач гэж Есүсээс гуйжээ.
33 Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв.