33 Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцааранг нь аваачаад, хуруугаа чихэнд нь хийж, нулимаад хэлэнд нь хүрэв.
34 Есүс тэнгэр өөд ширтэн гүн санаа алдаад, түүнд—Еффата буюу «Нээгд» гэж тушаасанд,
35 өнөөх хүний чих нь онгойж, хэлний нь согог арилж, зөв ярих болов.
36 Хэнд ч ярьж болохгүйг Тэр тэдэнд тушаасан боловч Түүнийг хорих тусам тэд улам бүр зарлан түгээж байлаа.
37 Тэд—Тэр бүгдийг сайнаар үйлдсэн. Тэр дүлийг сонсголтой болгож, хэлгүйг ярьдаг болголоо хэмээн ярилцаж үнэнхүү гайхаж байв.