4 Тэд захаас ирснийхээ дараа өөрсдийгөө цэвэрлээгүй л бол юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ).
5 Фарисайчууд болон хуулийн багш нар—Яагаад Таны шавь нар өвөг дээдсийнхээ ёс заншлаар явалгүй, харин бохир гараараа талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад
6 Есүс тэдэнд—Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн.“Энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэдэг.Харин тэдний зүрх Надаас алс хол юм.
7 Тэд хүмүүсийн тушаалыг сургаал мэт зааж,харин Надад дэмий хоосон мөргөдөг”.
8 Бурханы хуулиудыг та нар орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гээд,
9 Тэр мөн тэдэнд хандан—Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы хуулиудыг орхигдуулахдаа гарамгай юм.
10 “Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ муугаар хэлэгч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.