8 Бурханы хуулиудыг та нар орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гээд,
9 Тэр мөн тэдэнд хандан—Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы хуулиудыг орхигдуулахдаа гарамгай юм.
10 “Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ муугаар хэлэгч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.
11 Харин та нар “Хэрэв хүн эцэгтээ эсвэл эхдээ «Танд тусалж болох байсан миний ямар ч зүйл нь Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн гэсэн үг юм)» гэж хэлбэл” гээд,
12 та нар тэр хүнд эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй.
13 Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж айлдав.
14 Есүс дахиад олон түмнийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд хандан—Та нар бүгд Намайг сонс. Ойлгогтун.