1 Есүс тэдэнд айлдруун—Үнэнээр Би та нарт хэлье. Энд байгаа хүмүүсийн зарим нь Бурханы хаанчлал хүчний хамт ирэхийг үзэхээс өмнө үхлийг амсахгүй гэв.
2 Зургаан өдрийн дараа Есүс Өөрийнхөө хамт Петр, Иаков, Иохан нарыг дагуулан тусдаа өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв.
3 Хувцас нь цацарсан цав цагаан өнгөтэй болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй.
4 Елиа, Мосегийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа.
5 Петр Есүст—Багш аа, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед барьж өгье гэв.
6 Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.
7 Гэтэл үүл гарч, тэднийг нөмрөн авахад, үүлнээс—Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.