Марk 9:19-25 АБ2004

19 Есүс тэдэнд—Ээ, итгэлгүй үеийнхэн, та нартай Би хэдий удаан байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ Над дээр авчир гэлээ.

20 Тэд хүүг Түүн дээр авчрав. Есүсийг хармагц, тэр даруй мөнөөх сүнс хүүг маш хүчтэй татвалзуулж, газар унагахад тэр амнаасаа хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав.

21 Есүс хүүгийн эцгээс—Тэр хэр удаан ийм байдалтай байсан бэ? гэж асуухад, эцэг нь—Багаасаа л ийм байсан.

22 Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг байлаа. Харин хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэлээ.

23 Есүс түүнд—“Хэрэв Та чаддаг бол” гэв үү? Итгэлтэй хүнд бүх юм боломжтой гэхэд,

24 хүүгийн эцэг тэр дороо хашхирч—Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэсэнд,

25 Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд—Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав.