24 хүүгийн эцэг тэр дороо хашхирч—Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэсэнд,
25 Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд—Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав.
26 Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулан хаяад, түүнээс гарав. Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг—Тэр үхчихлээ гэжээ.
27 Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.
28 Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс—Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? гэж тусгайлан асуухад,
29 Тэр—Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв.
30 Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэн нь үүнийг мэдэхийг Есүс хүссэнгүй.