27 Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.
28 Есүсийг нэгэн айлд орох үед нь шавь нар нь Түүнээс—Яагаад бид тэр сүнсийг зайлуулж чадсангүй вэ? гэж тусгайлан асуухад,
29 Тэр—Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна гэв.
30 Тэндээс гарч, тэд Галилыг дайрч өнгөрөв. Хэн нэгэн нь үүнийг мэдэхийг Есүс хүссэнгүй.
31 Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд—Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав.
32 Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа.
33 Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс—Замдаа та нар юун тухай маргалдаад байв аа? гэж тэднээс асуув.