Марk 9:32-38 АБ2004

32 Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа.

33 Тэд Капернаумд иржээ. Айлд байхдаа Есүс—Замдаа та нар юун тухай маргалдаад байв аа? гэж тэднээс асуув.

34 Гэвч тэд дуугүй байлаа. Учир нь шавь нар нь замдаа хэн хамгийн агуу нь болох талаар хоорондоо маргалджээ.

35 Тэр суугаад, арван хоёрыгоо дуудаж, тэдэнд—Хэрэв хэн нэг нь эхэнд байхыг хүсвэл тэр хүн бүхний сүүлчийн хүн бөгөөд бүгдийн зарц болог гэж айлдав.

36 Тэрээр хүүхэд авчраад, тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд хандан—

37 Хэн Миний нэрээр ийм хүүхдүүдийн нэгийг хүлээн авна, тэр хүн Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр хүн Намайг биш харин Намайг илгээгч Түүнийг хүлээн авч байгаа юм гэж айлдав.

38 Иохан Түүнд—Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг болиулахыг оролдсон. Учир нь тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд,