Марk 9:37-43 АБ2004

37 Хэн Миний нэрээр ийм хүүхдүүдийн нэгийг хүлээн авна, тэр хүн Намайг хүлээн авна. Хэн Намайг хүлээн авна, тэр хүн Намайг биш харин Намайг илгээгч Түүнийг хүлээн авч байгаа юм гэж айлдав.

38 Иохан Түүнд—Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг болиулахыг оролдсон. Учир нь тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд,

39 Есүс—Түүнд бүү саад бол. Миний нэрээр гайхамшгийг бүтээж буй хүн дараа нь удалгүй Намайг муугаар хэлж чадахгүй.

40 Учир нь хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр хүн бидний талд байна.

41 Үнэнээр Би та нарт хэлье. Христийн дагалдагчдын хувьд энэ нэрээр чинь хэн та нарт аяга ус өгнө, тэр хүн шагналаа алдахгүй.

42 Хэн [Надад] итгэдэг ийм балчир хүмүүсээс нэгийг бүдрүүлнэ, тэр хүн тээрмийн хүнд чулуу хүзүүндээ зүүж, тэнгист хаягдсан нь түүний хувьд дээр байхсан.

43 Хэрэв гар чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартай очсоноос аминд тахир дутуу орох нь чиний хувьд дээр юм.