4 Елиа, Мосегийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа.
5 Петр Есүст—Багш аа, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед барьж өгье гэв.
6 Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.
7 Гэтэл үүл гарч, тэднийг нөмрөн авахад, үүлнээс—Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.
8 Тэд нэгэн зэрэг эргэн тойрноо харж, ганц Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй.
9 Уулаас буун явахдаа Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл өөрсдийн үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав.
10 Тэд энэ үгийг өлгөж аван, үхэгсдээс амилах гэдэг нь ямар утгатай болохыг өөр хоорондоо ярилцав.