43 Хэрэв гар чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартай очсоноос аминд тахир дутуу орох нь чиний хувьд дээр юм.
44 [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.]
45 Хэрэв хөл чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас аминд доголон орох нь чиний хувьд дээр юм.
46 [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.]
47 Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж хая. Тамд хоёр нүдтэй хаягдсанаас Бурханы хаанчлалд өрөөсөн нүдтэй орох нь чиний хувьд дээр.
48 Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.
49 Учир нь хүн бүр галаар давслагдана.