5 Петр Есүст—Багш аа, энд байгаа нь бидэнд сайн байна. Бид гурван цацар, нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед барьж өгье гэв.
6 Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа.
7 Гэтэл үүл гарч, тэднийг нөмрөн авахад, үүлнээс—Энэ бол Миний хайртай Хүү мөн. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.
8 Тэд нэгэн зэрэг эргэн тойрноо харж, ганц Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй.
9 Уулаас буун явахдаа Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл өөрсдийн үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав.
10 Тэд энэ үгийг өлгөж аван, үхэгсдээс амилах гэдэг нь ямар утгатай болохыг өөр хоорондоо ярилцав.
11 Тэд Түүнээс—Яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэж ярьдаг юм бэ? гэж асуужээ.