5 Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед бол Иессийн эцэг,
6 Иесси нь Давид хааны эцэг билээ.Уриагийн эхнэрээс Давидад Соломон төрсөн
7 бөгөөд Соломон Рехобоамын эцэг, Рехобоам Абиагийн эцэг, Абиа Асагийн эцэг юм.
8 Аса Иехошафатын эцэг, Иехошафат Иорамын эцэг, Иорам Уззиагийн эцэг,
9 Уззиа Иотамын эцэг, Иотам Ахазын эцэг, Ахаз Хезекиагийн эцэг,
10 Хезекиа Манассегийн эцэг, Манассе Амоны эцэг, Амон Иосиагийн эцэг юм.
11 Вавилон уруу цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ.