2 Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Эхлээд Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан,
3 Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай,
4 Зеалотын Симон болон Искариотын, Есүсээс урвасан Иудас болой.
5 Есүс эдгээр арван хоёрыг явуулахдаа тэдэнд ингэж сургамжилжээ.—Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч.
6 Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч.
7 Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж тунхаглагтун,
8 Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг.