4 Зеалотын Симон болон Искариотын, Есүсээс урвасан Иудас болой.
5 Есүс эдгээр арван хоёрыг явуулахдаа тэдэнд ингэж сургамжилжээ.—Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч.
6 Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч.
7 Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж тунхаглагтун,
8 Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг.
9 Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч гэсэн авч явж болохгүй.
10 Аяны богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч гэсэн бүү ав. Учир нь ажилчин нь хоол хүнсээр хангагдах нь зохистой.