6 Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч.
7 Та нар явахдаа “Тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж тунхаглагтун,
8 Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг.
9 Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч гэсэн авч явж болохгүй.
10 Аяны богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч гэсэн бүү ав. Учир нь ажилчин нь хоол хүнсээр хангагдах нь зохистой.
11 Ямар ч хот тосгонд очсон, тэндхийн зохистой хүнийг олж мэдээд явтлаа тэндээ бай.
12 Айлд орохдоо мэндийг нь мэд.