4 Есүс хариуд нь тэдэнд—Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл.
5 Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна.
6 Надаас болж бүдрээгүй нэгэн нь ерөөлтэй еэ гэв.
7 Тэднийг явмагц Есүс олон түмэнд Иоханы тухай ярьж эхлэв.—Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү?
8 Тэгвэл та нар юу харах гэж очив? Үзэгтүн. Хээнцэр хувцасласан хүнийг үү? Хээнцэр хувцасласан хүмүүс хааны ордонд байдаг шүү дээ.
9 Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм.
10 Түүний тухай“Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ.Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ”гэж бичигдсэн юм.