2 Түүн дээр асар олон хүн хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөмөөрөө эрэг дээр зогсож байлаа.
3 Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр айлдруун—Харагтун. Тариачин үр суулгахаар гарчээ.
4 Түүнийг үрээ цацахад зарим үр нь замын хавиар унасанд шувууд ирээд идчихлээ.
5 Зарим нь чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов.
6 Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ.
7 Зарим нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж.
8 Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов.