24 Есүс тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун—Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм.
25 Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ.
26 Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов.
27 Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдаг билээ?” гэхэд
28 эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Боолууд нь “Тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юү?” гэсэнд
29 тэр “Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад.
30 Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ «Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ» гэж хэлнэ” гэв.