Матай 13:31-37 АБ2004

31 Есүс өөр сургаалт зүйрлэл айлдруун—Тэнгэрийн хаанчлал бол хүн талбайдаа тарьсан гичийн үртэй төстэй.

32 Энэ нь бусад бүх үрнээс жижигхэн боловч ургахдаа ургамлаас ч илүү томорч, мод болон ургадаг тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.

33 Өөр сургаалт зүйрлэлээр—Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэлд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй гэж Есүс хэлэв.

34 Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй.

35 Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ«Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ.Би дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно»гэсэн байна.

36 Есүс хурсан олныг орхин, гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд,—Тариан талбай дахь зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь

37 Тэр—Сайн үрийг таригч нь Хүний Хүү,