50 тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирах болно.
51 Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд, тэд Түүнд—Тийм ээ гэв.
52 Тэгтэл Есүс тэдэнд—Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа хуучныг болон шинийг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.
53 Есүс эдгээр сургаалт зүйрлэлүүдийг ярьсныхаа дараа тэндээс явав.
54 Тэр төрөлх хотдоо ирээд, синагогт нь тэднийг сургахад тэд гайхшран—Энэ мэргэн ухаан, эдгээр гайхамшигт хүчийг энэ хүн хаанаас авсан юм бол?
55 Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү?
56 Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл энэ хүн тэр бүхнийг хаанаас авав? гэцгээв.