Матай 13:9-15 АБ2004

9 Сонсох чихтэй нь сонсогтун гэв.

10 Шавь нар нь Түүн уруу ирж,—Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд

11 Тэр—Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй.

12 Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.

13 Тэд харавч хардаггүй, сонсовч сонсдоггүй бөгөөд ойлгодог ч үгүй учир Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг.

14 Тийм хүмүүс дээр Исаиагийн эш үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр“Та нар сонссоор, сонссоор байтал огт ухаарахгүй,харсаар, харсаар байтал огт ойлгохгүй.

15 Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч,чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ.«Эс бөгөөс тэд нүдээрээ харж,чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,эргэж буцах байсан бөгөөдБи тэднийг эдгээх байсан» гэсэн байдаг”гэсэн юм.