1 Тэр үед захирагч Херод Есүсийн тухай сураг сонсов.
2 Херод зарц нартаа—Энэ бол баптисм хүртээгч Иохан мөн. Тэр үхлээс амилжээ. Түүний дотор гайхамшигт хүч үйлчилж байгаагийн учир нь энэ юм гэжээ.
3 Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж шоронд хорьсон байлаа.
4 Яагаад гэвэл Иохан Херодод—Та хууль бусаар Херодиаг авсан байна гэж хэлсэн ажээ.
5 Хэдийгээр тэр Иоханыг алахыг хүссэн боловч хурсан олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байв.
6 Харин Херодын төрсөн өдрөөр Херодиагийн охин олны өмнө бүжиглэж, Херодод таалагдав.