17 тэд Түүнд—Бидэнд ердөө л таван талх, хоёрхон загас байна гэсэнд—
18 Нааш нь аваад ир гэж Тэр хэлэв.
19 Есүс хурсан олонд зүлгэн дээр суухыг тушаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэж, хүнсийг ерөөгөөд талхаа хувааж шавь нартаа өгөв. Шавь нар нь хурсан олонд өгөхөд
20 тэд бүгд идэж, цаджээ. Тэгээд тэд үлдэгдэл өвдөл цөвдлийг нь цуглуулахад арван хоёр сагс дүүрэв.
21 Тэнд эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүд байж идсэн ажээ.
22 Есүс хурсан олныг явуулах зуураа даруй шавь нараа завинд нь албадан суулгаж, Өөрийнхөө түрүүнд тэднийг нөгөө эрэг уруу явуулав.
23 Хурсан олныг явуулсны дараа Тэр ганцаараа залбирахаар ууланд гарчээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв.