23 Хурсан олныг явуулсны дараа Тэр ганцаараа залбирахаар ууланд гарчээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв.
24 Харин завь хэдийн эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь салхилж байсан тул давалгаанд түрэгдэн байлаа.
25 Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав.
26 Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь сандарч,—Энэ чинь хий үзэгдэл байна гээд айснаасаа болж хашхиралдав.
27 Харин тэр даруй Есүс тэдэнд—Зоригтой бай. Би байна. Бүү ай гэжээ.
28 Петр Түүнд—Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач гэхэд
29 Тэр—Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав.