6 Харин Херодын төрсөн өдрөөр Херодиагийн охин олны өмнө бүжиглэж, Херодод таалагдав.
7 Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь өгье гэж андгайлан амлав.
8 Охин эхийнхээ ятгаснаар—Энэ царан дээр баптисм хүртээгч Иоханы толгойг тавиад надад өгөөч гэж гуйжээ.
9 Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон ирсэн зочдоосоо болоод өгтүгэй гэж тушаав.
10 Ингээд тэр хүн илгээж Иоханыг шоронд цаазлуулжээ.
11 Толгойг нь царан дээр авчирч охинд өгсөнд тэр эхдээ аваачиж өгөв.
12 Иоханы шавь нар ирээд биеийг нь аван оршуулаад, явж Есүст мэдэгдэв.