1 Тэгтэл Иерусалимаас хэсэг фарисайчууд болоод хуулийн багш нар Есүс дээр ирж,—
2 Таны шавь нар юунд ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талх идэхдээ гараа угаахгүй юм гэцгээхэд
3 Тэр хариуд нь тэдэнд—Яагаад та нар өөрсдөө ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалуудыг зөрчинө вэ?
4 Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ муугаар хэлэгчийг ал” гэж айлдсан.