24 Гэтэл Есүс—Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хонинууд уруу илгээгдсэн юм гэсэн
25 боловч өнөөх эмэгтэй дөхөж ирээд, Түүний өмнө мөргөж,—Эзэн, надад туслаач гэхэд,
26 Есүс—Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь сайн хэрэг бишээ гэв.
27 Харин тэр—Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгээр хооллодог шүү дээ гэсэнд,
28 Есүс—Эмэгтэй ээ, итгэл чинь агуу юм. Чиний хүссэнээр бүтэг гэхэд, охин нь тэр дороо эдгэрчээ.
29 Тэгээд Есүс тэндээс явж, Галил нуурын хавьд ирээд, ууланд гарч тэндээ сууж байлаа.
30 Маш олон хүн Түүн дээр доголон, тахир дутуу, сохор, дүлий болон олон хүнийг авч ирээд хөл дор нь тавилаа. Тэр тэднийг эдгээв.