4 Бурхан “Эцэг, эхээ хүндэл”, “Эцэг, эхээ муугаар хэлэгчийг ал” гэж айлдсан.
5 Гэтэл та нар “Хэрэв хэн эцэг, эсвэл эхдээ «Та нарт тусалж магадгүй байсан өөрийн ямар ч зүйлээ Бурханд өргөсөн» гэж хэлнэ,
6 тэр нь эцгээ, эсвэл эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хүчингүй болголоо.
7 Зальхай хүмүүс ээ, Исаиа та нарын тухай зөв эш үзүүлсэн юм. Ингэхдээ
8 “Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг.Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг.
9 Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж,Надад дэмий хоосноор мөргөж байна”гэсэн гэв.
10 Хурсан олныг Тэрээр Өөр уруугаа дуудсаны дараа тэдэнд—Сонс, ухаар.