9 Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж,Надад дэмий хоосноор мөргөж байна”гэсэн гэв.
10 Хурсан олныг Тэрээр Өөр уруугаа дуудсаны дараа тэдэнд—Сонс, ухаар.
11 Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм гэхэд
12 шавь нар нь ойртож очоод Түүнд—Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд гомдсоныг Та мэдэв үү? гэжээ.
13 Харин Есүс хариуд нь—Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана.
14 Тэднийг орхи. Тэд бол сохруудыг удирддаг сохрууд юм. Хэрэв сохор нь сохроо удирдвал, тэд хоёул нүхэнд унах болно гэхэд,
15 Петр Түүнд—Энэ сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэсэнд,