1 Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв.
2 Есүс тэдэнд хариуд нь—Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна. Цэлмэг болох нь” гэдэг.
3 Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?
4 Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.
5 Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ.