Матай 16:16-22 АБ2004

16 Симон Петр—Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.

17 Есүс түүнд хариуд нь—Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.

18 Би мөн чамд хэлье. Чи бол Петр. Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.

19 Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гэлээ.

20 Тэгээд Тэр Өөрийг нь Христ мөн гэдгийг хэнд ч хэлэх ёсгүйг шавь нартаа анхааруулав.

21 Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв.

22 Петр Түүнийг татаж—Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд,