3 Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?
4 Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.
5 Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ.
6 Есүс тэдэнд—Фарисай болон садукайчуудын хөрөнгөнөөс сэрэмжил, болгоомжил гэхэд,
7 тэд өөр хоорондоо—Энэ нь бид талх аваагүйгээс болсон хэрэг гэцгээв.
8 Харин Есүс үүнийг мэдээд—Итгэл багатай хүмүүс ээ, та нар чинь юунд хоорондоо талх байхгүйгээ ярилцана вэ?
9 Одоо хүртэл та нар ойлгож ч, санаж ч чадахгүй байгаа юм уу? Таван талхаар таван мянган хүнийг хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ?