1 Зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков болон түүний дүү Иохан нарыг дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ.
2 Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.
3 Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцаж байгаа нь тэдэнд үзэгдэв.
4 Петр Есүст—Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Хэрэв Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад зориулъя гэв.
5 Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс—Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.
6 Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв.
7 Есүс ирж тэдэнд гар хүрч—Бос, бүү ай гэлээ.