1 Тэр үед шавь нар нь Есүс уруу ирж,—Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ.
2 Тэр нэгэн хүүхдийг Өөр уруугаа дуудаад, тэдний дунд зогсоож айлдсан нь—
3 Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.
4 Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.