Матай 18:13-19 АБ2004

13 Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв тэр олчихвол, төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно.

14 Тиймд эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм.

15 Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, явж түүнтэй ганцаарчлан уулзан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ олж авсан хэрэг.

16 Харин тэр үл сонсвол, өөртэйгөө хамт нэг юмуу хоёр ах дүүгээ дагуул. Тэгвэл хоёр буюу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно.

17 Хэрэв тэр тэднийг сонсохоос татгалзвал, чуулганд хэл. Хэрэв чуулганыг хүртэл сонсохоос татгалзвал, тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг.

18 Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно.

19 Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно.