Матай 18:15-21 АБ2004

15 Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, явж түүнтэй ганцаарчлан уулзан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ олж авсан хэрэг.

16 Харин тэр үл сонсвол, өөртэйгөө хамт нэг юмуу хоёр ах дүүгээ дагуул. Тэгвэл хоёр буюу гурван гэрчийн амаар хэрэг нь бүрэн нотлогдох болно.

17 Хэрэв тэр тэднийг сонсохоос татгалзвал, чуулганд хэл. Хэрэв чуулганыг хүртэл сонсохоос татгалзвал, тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг.

18 Үнэнээр Би та нарт хэлье. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно.

19 Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно.

20 Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.

21 Дараа нь Петр ирж Түүнд—Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь